Бласт ХХК - Уул уурхайн үйлдвэрлэл

    Explosives & Mining

    Бидний тухай

    Бласт ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан, тэсэлгээний салбарт Монгол улсдаа анхдагчдын нэг, үндэсний үйлдвэрлэгч, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний компани юм.

    Манай хамт олон хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын өндөр төвшинд, найдвартай, шуурхай хүргэн ажилладаг.

    Бид 2011 онд олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008, MNS ISO 9001:2010 стандартыг байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, 2018 оноос чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, MNS ISO 9001:2016 стандартад шилжин, мөрдөн ажиллаж байна.

    Бласт компанийн чанарын бодлого нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явуулж, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хэрэглэгчдийг найдвартай хангахад оршино.

    img

    Бүтээгдэхүүн, үйлчилгээ

    Тэсрэх бодисын үйлдвэрлэл

    Бүрэн автомат удирдлагын системтэй, аюулгүй ажиллагааг хангасан үйлдвэрт тэсрэх бодисуудыг үйлдвэрлэдэг.

    Тэсэлгээний ажил үйлчилгээ

    Ил, далд уурхай болон бусад төрлийн тэсэлгээний ажлуудыг дэвшилтэт техник технологи, ашиглан холбогдох хууль, журмын дагуу аюулгүй хийж гүйцэтгэж байна.

    Тэсрэх бодисын сорилт, судалгаа

    2013 оноос хойш сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартыг хангаж ажиллаж байна

    Тэсрэх материалын импорт, худалдаа

    Олон улсын чанарын шаардлага хангасан, Монгол улсын эрс тэс уур амьсгал, тухайн ордын уул геологийн нөхцөлд тохирсон тэсрэх материалыг, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд тогтмол нийлүүлэн ажиллаж байна.

    Тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын зураг төсөл боловсруулах, барьж байгуулах

    Тусгай зөвшөөрөл бүхий техникийн төсөл боловсруулах мэргэжлийн баг нь тэсрэх бодисын үйлдвэр болон агуулахын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, тооцоолол хийх, барьж байгуулах ажлын туршлагатай

    Тэсрэх материал, химийн бодисын тээвэрлэлт

    Аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл” бүхий бага, дунд, хүнд даацын авто тээврийн хэрэгслээр бусад аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан тэсрэх материал, химийн бодис тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байна.