Бидний тухай
Манай компани програм хангамжийн үйлчилгээ үзүүлэхээр 2017 онд байгуулагдсан бөгөөд олон улсын сертификаттай чадварлаг баг хамт олонтойгоор санхүүгийн салбарт блокчэйн технологи дээр суурилсан санхүүгийн платформ, Санхүүгийн систем хөгжүүлэн байгууллага хэрэглэгчдэд амжилттайгаар нийлүүлэн тасралтгүй найдвартай үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
BBX- Online lending system /For NBFI/
Банк бус санхүүгийн байгууллага болон бусад зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байгууллагын хувьд онлайн зээлийн системийг ашигласнаар харилцагчдынхаа санхүүгийн асуудлыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шийдэх боломжтой юм. Байгууллагын хэрэгцээ шаардлагаас хамааран Веб систем болон Ухаалаг аппликейшн хөгжүүлэх боломжтой бөгөөд Монгол улсад одоогоор банк бус санхүүгийн байгууллагуудын дунд зээлийн мэдээллийн сан үүсээгүй байдаг ба энэхүү санг үүсгэснээр зээлийн эрсдлийг бууруулах ач холбогдолтой ба санд нэгдэж үйлчилгээ авч байгаа байгууллагуудын зээлийн эрсдэл болон үйл ажиллагаанд олон боломжуудыг нээж өгөх боломжтой систем юм.
DBX-Online securities system /For Broker/
DBX үнэт цаас арилжааны, блокчэйн технологид суурилсан онлайн систем нь 2017 оноос Датасайнс ХХК-н хөгжүүлж ирсэн арилжааны платформ бөгөөд үнэт цаасны дансны бүртгэл, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, IPO Захиалга гэх мэт бүхий л шийдлийг агуулсан хөрөнгийн биржийн арилжаанд нутаг дэвсгэр, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр, онлайнаар оролцох боломжийг олгосон цогц платформ юм. Уг бүтээгдэхүүнийг маань Монгол улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй ҮЦК уудын 80% нь буюу эхний 10 ҮЦК ашигладагаараа тухайн салбарынхаа №1 систем юм.