Бидний тухай
Бидний ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад компани, хувь хүмүүсээс ялгарах онцлог нь дээр дурдсан боловсон хүчнээс багаа бүрдүүлж програмист, веб дизайнер, сэтгүүлчид, рекламист, маркетерууд хамтран ажиллаж аливаа гүйцэтгэх ажлын дутагдлыг нөхөн ажиллах бүрэн боломж бүрддэгт оршино.
ЕБС, Их дээд сургууль, байгууллагын сургалтын удирдлагын системийг (LMS) хөгжүүлж, нийлүүлэх
Сургалтын удирдлагын системийн ашиглалттай холбоотой сургалт, дэмжлэгийн үйл ажиллагаа
www.eschool.mn платформоор дамжуулан ЕБС-ын сурагч нарт зориулсан үндсэн хөтөлбөр, ЭЕШ бэлтгэл, кембрижийн хөтөлбөрийн контентын нэгдсэн санг бүрдүүлж, контент түрээслэх
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сан бүхий төлбөр тооцоо, бүртгэл, хяналт, удирдлагын цахим систем болох “Арта системс”
Сүүлийн үеийн техникийн шаардлага хангасан сервер, тоног төхөөрөмжөөр үйлчлэх бөгөөд серверийн үйлчилгээнд 365 хоногийн туршид 24/7 техникийн тусламжийг тасралтгүй үзүүлнэ.
Манай баг нь мэдээлэл технологи, хиймэл оюун ухааны инженерчлэл хөгжүүлэгч, боловсролын удирдлага, менежмент, сургалтын арга зүйгээр мэргэшсэн.
Дэлхийн 243 гаруй оронд хэрэглэгддэг, 258 сая гаруй хэрэглэгчтэй Moodle систем дээр бид хөгжүүлэлт хийж багш, сурагч, эцэг эхийн гурвалсан холбоог хангасан.
Харилцагч сургуулиудын багш нар хамтран контент бүтээх, шалгалтын даалгавар боловсруулах, хамтран суралцах, мэдлэг чадвараа хуваалцах боломжуудыг олгодог.