Бидний тухай
ИНТЕЛЛИЖЕНТ ФИНАНС ХХК нь 2020 онд үүсгэн байгуулагдсан. Манай компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Банк болон ББСБ-н суурь системийг байгууллагын дотоод нөөц төлөвлөлттэй холбон хөгжүүлсээр ирсэн.
Манай компанийн хөгжүүлсэн суурь систем нь зээлийн үйлчилгээ явуулж буй ББСБ болон зээл хүсэгч иргэдийн дунд тохиолддог хүндрэлтэй асуудлуудыг олж харан сул талуудыг автоматжуулж, бүрэн цахимжуулснаар байгууллагын зардлыг бууруулж чаддаг юм.
Зээлийн үйлчилгээ авахад байгууллага болон иргэний дунд үүсэх зөрчил, зээлдэгчийн цагийг хэмнэх, зээлийн мэргэжилтний судалгааны зардлыг бууруулж, НББ тэр дундаа Санхүүгийн зохицуулах хорооны тайлан боловсруулалт, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн уян хатан тооцоолол, зээлийн бүтээгдэхүүний удирдлагыг хийдэг нь давуу талыг бий болгодог.
Бидний хөгжүүлсэн суурь систем нь арилжааны Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Богд гэх 4 банкны онлайн үйлчилгээ, Монголбанкны зээлийн мэдээллийн систем, Үндэсний дата төвийн ХУР систем, цахим төлбөр тооцооны ebarimt.mn болон qpay.mn системүүдтэй холбогдсон.
ББСБ-н Зээл
⦁ ББСБ-н Факторинг
⦁ББСБ-н Итгэлцэл
ББСБ-н Валют арилжаа
Лизингийн зээл
Ломбардны зээл
Санхүүгийн түрээс