Бидний тухай
Газар зүйн мэдээллийн систем нь газар зүй болон орон зайн шинж чанарын өгөгдлүүдийг хооронд нь уялдуулан төрөл бүрийн судалгаа шинжилгээ, төлөвлөлт болоод бизнесийн үйл ажиллагаанд ашигладаг цогц мэдээллийн систем юм.
Иймд бизнес эрхлэгчид, судлаачид үндэсний болоод тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд, түүний харьцуулалт, хот төлөвлөлт, өөрчлөлт, байгалийн нөөц, нөхөн сэргээлт, газрын гадаргын өөрчлөлт, цаашлаад орон нутгийн засаг захиргаа, дэд бүтцийн менежмент, байгаль орчны менежмент зэрэг олон мэдээллийг газрын зургаар олон нийтэд хүргэх зорилгоор ашиглах боломжтой юм.
Үндэсний газар зүйн мэдээллийн систем
Сансрын зураг, агаарын зураг, гудамжны 360 интерактив панорама зураг, замын хөдөлгөөний бодит нөхцөл байдал, явган, машин, унадаг дугуй,нийтийн тээврээр аялах маршрут төлөвлөлтийг санал болгодог олон нийтэд нээлттэй орон зайн мэдээллийн сан бүхий веб газрын зургийн үйлчилгээ юм.
Сүлжээгүй горимд ажиллах навигэйшин
Интернет холболтгүй үед ажиллах боломжтой оффлайн навигейшн нь ЖПС чиглүүлэгчээр дамжуулан очих газар луугаа замчлуулах боломжийг олгоно.
Cloudgis орон зайн мэдээллийн үүлэн шийдэл
Cloud GIS нь үндэсний газар зүйн мэдээллийн систем (GIS) бөгөөд гео өгөгдлийг хадгалах, засварлах, вэб хөтчид газрын зураг харуулах боломжийг олгодог. CloudGIS Веб нь бусад GIS програмтай газарзүйн мэдээллийг хуваалцах боломжтой.
Itrack байршил хяналтын платформ
Тогтсон хяналтын бүс үүсгэн, түүнд харъяалагдах хэрэглэгчийг бүртгэлжүүлэх замаар тухайн хэрэглэгчийн байршлын мэдээллийг хөдөлгөөнт хэлбэрээр харах, холбогдох тайлан мэдээллийг олон сонголтоор шүүж харах зэрэг боломжийг олгох хяналтын систем юм.
IGIS - Орон зайн мэдээлэлд суурилсан үндэсний нэгдсэн платформ
Цаг хугацаа орон зайн мэдээллийн систем (Spatio Temporal Information System) нь орчин үеийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийн сан. Орчин үед газар зүйн мэдээлэлд суурилсан мэдээллийн сан нь төрийн болон олон нийтийн албан байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн хэрэглээнд өргөн нэвтэрч байна.