Дижитал Эксчейнж Монголиа ХХК - Онлайн бирж

    FinanceBlockchain

    Бидний тухай

    Дижитал эксчейнж монголиа ХХК нь Монголын улсын анхны криптовалютын биржийг байгуулахаар 2017 онд үүсгэн байгуулагдсан. Бид 2017 оны 10-р сарын 01-ний өдрөөс Монголын криптовалютын биржийн анхдагч платформ болох www.trade.mn албан ёсоор нээж, үйл ажиллагаа олон нийтэд явуулж эхэлсэн.

    Trade.mn нь Монголын төдийгүй дэлхийн бусад улсын хөрөнгө оруулагч, хэрэглэгч нарт дэлхийн хөгжингүй улсуудтай мөр зэрэгцэн, bitcoin болон олон улсын зах зээл дээрх бусад криптовалютын арилжаанд оролцох боломжийг бүрдүүлсэн криптовалютын онлайн бирж юм.

    Trade.mn биржид дэлхийд тэргүүлэгч олон улсын 17, дотоодын 4 кривтовалютыг бүртгэн арилжааг хэрэглэгч, хөрөнгө оруулагчдад зуучлан арилжаалж байна. Бид энэ хугацаанд 180 гаруй мянган хэрэглэгчидтэй болж 900 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийж гүйцэтгэсэн байна. 2021 оны өдөрт дунджаар 2.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж байна.

    img
    img

    Бүтээгдэхүүн, үйлчилгээ

    Хэрэглэгчийн удирдлага

    Хэрэглэгчийн мэдээллийн удирдлагыг бүрэн хангасан хэрэглэгчдэд нээлттэй онлайн төлбөр тооцоо, захиалгын сангууд ажиллаж байна

    Арилжааны захиалга

    Арилжааны захиалгын удирдлагыг бүрэн хангасан нээлттэй арилжаа авах, зарах захиалга түүнийг биелүүлэн ажиллах арилжааны 4 алгоритм бүхий trading engine ажиллаж байна

    Төлбөр тооцоо

    Мөнгөн болон криптовалютын орлого, зарлагын дотоодын 4 банк, 1 төлбөр тооцооны байгууллагатай API-аар болон онлайнаар холбогдсон. Гадаадын криптовалют болон шилжүүлгийн 6 системтэй API-аар холбогдон ажиллаж байна.

    Аюулгүй байдал

    Онлайн арилжааны системийн ачаалалыг тэнцвэржүүлж хэвийн ажиллагааг хангах цогц мэдээллийн аюулгүй байдалын олон улсын стандарт 5 төрлийн хамгаалалтын service ажиллаж байна.

    Сервер

    Өгөгдлийн сангийн мэдээллийн нууцлал, халдлагаас хамгаалсан өндөр түвшний зохион байгуулалт бүхий real-time болон backup 4 сервер ажиллаж байна.

    Mobile application

    Арилжааны хэлцэл биелүүлэх, бүртгэл хийх, мэдээлэл дамжуулах, хадгалах, арилжааны биржийн хэрэглэгчдэд зориулсан вэб интерфэйс бүхий 1 систем, мобайл аппликейшн 1 тус тус ажиллаж байна. Мөн арилжааны системийн удирдлагын вэб интерфэйс бүхий VPN холболттой 1 систем ажиллаж байна.

    Wallet

    Крипто валютын нийлүүлэлт, хадгалалт, шилжүүлэгт зориулан онлайн wallet, олон улсад бүртгэлтэй full node service, крипто валютын удирдлагын системүүд ажиллаж байна.

    Автомат

    Хэрэглэгчидэд зориулсан вэб болон мобайл интерфэйс, орлого зарлагын бүрэн автомат гүйлгээ.