Бидний тухай
ЮБИ СТОК ЭКСЧЕНЖ ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсан. Манай компани нь сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи, тэр дундаа блокчэйн технологийг төрийн байгууллагуудад болон бизнесийн салбаруудад нэвтрүүлэх явц эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор уг технологийн давуу талд тулгуурласан биржийн систем хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Манай компанийн хөгжүүлсэн биржийн систем нь олон зуучлагч, дамжлага бүхий зардал өндөр, уламжлалт биржийн тогтолцооны сул талыг халж, бүрэн цахимжсан, дундын зуучлалгүй системийг бий болгож буйгаараа давуу талыг бий болгож байгаа юм. Мөн манай систем нь төлбөр тооцоо гүйцэтгэгч арилжааны банк, үнэт цаасны хадгаламжийн байгууллага зэрэг шаардлагатай системүүдтэй холбогдсон бөгөөд 24/7 горимоор ажиллах боломжтой тул дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол улсын хөрөнгийн зах зээлд цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүй оролцох боломжийг бий болгож байгаа юм.
Bonds.mn
Засгийн газрын үнэт цаасны арилжааны систем
Биржийн арилжааны систем
UBEX платформ нь биржийн үйл ажиллагаанд зориулсан цогц шийдэл бүхий систем
Биржийн бус зах зээлийн арилжааны систем
Санхүүгийн Зохицуулах Хорооноос баталсан биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг зохицуулах журамд нийцсэн цогц шийдэл бүхий систем юм.