Түгээмэл асуултууд

Бид өмнө нь флаш, диск, сд гэх мэт хязгаарлагдмал багтаамжтай хэрэгслийг ашигладаг. Тэгвэл тухайн бодитоор ашиглагддаг hard, storage, сервер гэх мэт технологиудыг хялбарчилсан байршил хамаарахгүйгээр хэрэглээнд нэвтрүүлсэн цогц инновацлаг үйлчилгээг клауд гэж хэлнэ.

Үндэсний Клауд нь клауд виртуал сервер, hybrid клауд, файл хуваалцах, хадгалах, дэд бүтэц хөгжүүлэлтийн платформ, уулзалтын болон цахим зээлийн платформ гэх мэт 30 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг зөвхөн нэг хаягаас ашиглах боломжтой.

Та физик сервер, тоног төхөөрөмж худалдан авах, хэвийн ажиллагааг хангах, хүний нөөц зэрэгт санаа зовох хэрэггүй. Бид таны технологийн асуудалд анхаарал тавья. Та өөрийн бизнестээ илүү их цаг зарцуулах боломжийг бид бүрдүүлж байна.

Виртуал сервер нь урьдчилсан төлбөрт үйлчилгээтэй, хэрэглэгч зөвхөн хязгаарлагдмал үзүүлэлтийн дагуу серверээ ашиглах боломжтой. Харин клауд сервер нь хэрэглэгч хүссэн хэмжээгээрээ үзүүлэлтээ чөлөөтэйгөөр өөрчлөх, хэрэглэснээрээ төлбөрөө дараа төлөх боломжийг олгодгоороо ялгаатай.

Public болон Private Cloud үйлчилгээг нэгэн зэрэг ашиглах боломжийг олгодгоороо онцлог. Public Cloud нь хэрэглэгч өөрийн хэрэглээнээс хамааран төлбөрийн болоод серверийн уян хатан өөрчлөлт хийх боломжтой бол Private Cloud нь нөөцүүдээ бүрэн хянах, удирдах, дотоод хэрэгцээндээ тохируулан ашиглах боломжтой.

Хэрэглэгчийн үйлчилгээний төлбөр нь хэрэглээнээс (ашигласан хугацаа болон үзүүлэлт) хамааран дараа төлбөрт байдлаар бодогдоно. Энэ нь та ямар үзүүлэлттэй клауд сервер үүсгэсэн түүний дагуу хэрэглэсэн цагаар тус бүр үүсгэсэн сервер дээрх CPU, RAM, DISK, IP, Back-up дээр сар бүрийн эхэнд бодогдоно. Нийлүүлэгч нь сар бүрийн 1-с 10-ны хооронд төлбөрийн нэхэмжлэх, төлбөр төлөх сануулга болон мэдэгдлийг хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээнэ. Мэдээж та серверээ тогтмол ашиглахгүй унтраасан тохиолдолд зөвхөн Disk /багтаамж/, IP хаяг дээр үнэ тооцогдоно. Үнийн мэдээллийг манай сайтруу нэвтрэн орж авах боломжтой.

Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн сарын 10-ны өдрийн 10:00 цагт сервер автоматаар унтрааж, хязгаарлагдмал төлөвт шилжүүлнэ. Хэрэв сервер автоматаар унтарсаны дараа төлөлт хийсэн тохиолдолд хэрэглэгчийн талбараас хэрэглэгч өөрөө серверээ асаана. Харин төлбөр төлөлгүй 1 сар болсон тохиолдолд автоматаар унтрах байгаа мөн манайхаас таны бүх датаг 3 сар л хадгалах боломжтой. Харин үүнээс цааших хугацаанд ямар ч датаг сэргээх боломжгүйгээр устгагдана.

Төлбөр төлсөн тохиолдолд и-баримт автоматаар илгээгддэг байгаа. Та НӨАТ-ын баримтаа байгууллагаар авахын тулд төлбөр төлөхдөө гүйлгээний утга дээр байгууллагын регистрийн дугаараа бичсэнээр баримтаа байгууллага дээр авах боломжтой.

Cloud.mn хурдан, ачаалал даах чадвартай HDD диск ашиглагдах болно.

Cloud.mn хэрэглэгчдэдээ нийт 9 төрлийн үйлдлийн системээс сонгон ашиглах боломжтой. Үүнд: Ubuntu, CentOS, Windows, Fidora, Debian гэх мэт бий.

Мэдээж боломжтой. Хэрэглэгчийн хэрэглээнээс хамаарч ихэсгэж багасгах давуу талтай. Асар том хэмжээний ачааллыг даахад дан ганц сервэрээс шалтгаалахгүй бөгөөд хэрэглэгчийн сервер доторх олон хүчин зүйлээс шалтгаалдаг болно.

Боломжтой. Та нэхэмжлэх авах мэйл хаягаа нэмэлтээр сервер дээрээ бүртгүүлэхэд л хангалттай. Харин сервер тус бүр дээр нэхэмжлэх авахыг хүсвэл тухайн серверээ сонгоод мэйлээ баталгаажуулахад л болох юм.

Өөрийнхөө хэрэглэгчийн системээр нэвтэрсний дараагаар dashboard-руугаа орон зөвхөн утасны дугаараа солих бүрэн боломжтой. Харин бүртгэлтэй имэйл хаягийг утсаар болон Indo@cloud.mn хаягаар солиулах хүсэлтээ ирүүлсэнээр инженер талаас мэйл хаягийг өөрчилнө. Учир нь мэйл хаяг нь Cloud.mn-лүү нэвтрэх нэр учраас хэрэглэгчийн талаас солих боломжгүй байдаг.

Шинэ хэрэглэгч болон бүртгүүлснээр Cloud.mn дээр хэрэглэгчдэд 30,000₮-ний урамшууллын эрх олгогдож байгаа. Харин шинэ урамшууллын мэдээллийн бид вебсайт болон бусад сошиал сувгаар зарлана.

Вебсайт дээрх tutorial хэсэгт бүх төрлийн сервертэй холбоотой видео зааварчилгааг авах боломжтой.

Хэрэв та SaaS, PaaS бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч бол бидэнтэй info@cloud.mn-лүү албан хүсэлт илгээж хамтран ажиллах боломжтой.

cloudmn-logo

Монголын гарааны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбох, экосистем хөгжүүлэлтийн платформ

© 2024 Cloud.mn All Rights Reserved